Uyangadari Vibes Lyrics

Uyangadari Vibes Lyrics

Дахилт:
Миний урьд өмнө харж байгаагүй
Миний урьд өмнө таарж байгаагүй
Миний мэдэхгүй зүйлүүд хажуугаар минь дүүрэн өрнөдөг

Бадаг 1:

Нар гарлаа хөшгөө нээнэ
Найзруугаа харж мишээнэ
Өглөө бүр шинэ мэдрэмжүүд дүүрэн
Өдөржин тэр мэдрэмжжэр дүүлнэ
Шинэ содон юм бүхэн
Сэтгэлд минь тод үлдэнэ
Өөдрөг бай цуг хөгжилдөхийг хүснэ
Өөрт хүсдэг бүх амжилтийг хүсье

Уйтгарлах цаг алга
Суралцах цаг гарга
Гуниглах зав алга
Гараад ир гарнаас минь атга найз минь

Дахилт:
Миний урьд өмнө харж байгаагүй
Миний урьд өмнө таарж байгаагүй
Миний мэдэхгүй зүйлүүд хажуугаар минь дүүрэн өрнөдөг

Бадаг 2:

Нэг л мэдэхэд эргэн тойрон өөрчлөгдөж байна
Хүсэл мөрөөдлийнхөө зүгрүү хөтлөгдөж байна
Ямар ч зүйлээс дандаа сайныг л хүснэ
Яагаад гэвэл хүмүүс надад сайн сайхныг өгсөн
Юунд ч яарахгүй ээ юуг ч тойрохгүй ээ
Ямарч байсан хүүхэд нас эргэж олдохгүй ээ
Бүгд хайранд өсөх ёстой нь анзаарагдаж байна
Хүүхэд нэгдүгээрт бид нар хамгаалагдаж байна

Уйтгарлах цаг алга
Суралцах цаг гарга
Гуниглах зав алга
Гараад ир гарнаас минь атга найз минь

Дахилт:
Миний урьд өмнө харж байгаагүй
Миний урьд өмнө таарж байгаагүй
Миний мэдэхгүй зүйлүүд хажуугаар минь дүүрэн өрнөдөг…